2 Chronicles 14:11 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Аса, Бурхан ЭЗЭНээ хашхиран дуудаж, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Харин бид Танд түшиглэн, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн учраас Бурхан ЭЗЭН минь ээ, бидэнд туслаач! Аяа, ЭЗЭН, Та бидний Бурхан! Нэг ч хүн Таны эсрэг зогсож чадахгүй” гэжээ.
Mongolian (Ариун Библи, 2004)
Аса өөрийн Бурхан ЭЗЭНийг дуудан, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Иймээс бидний Бурхан ЭЗЭН, бидэнд туслаач. Учир нь бид Танд итгэж, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн билээ. Өө, ЭЗЭН, Та бол бидний Бурхан. Нэг ч хүн Таныг бүү дийлэг” хэмээжээ.