2 Chronicles 2:14 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Тэрээр Даны удмын нэгэн эмэгтэйн хөвгүүн бөгөөд эцэг нь тир хүн. Тэр хүн алт, мөнгө, хүрэл, төмөр, чулуу, мод болон хөх ягаан, нил ягаан, цагаан маалинган, хүрэн улаан бөс даавуугаар юм хийхийг мөн ямар ч сийлбэр сийлэхийг, өөрт нь даалгасан ямар ч зүйлийг хэрхэн урлахыг мэддэг юм. Түүнийг та өөрийн урчууд болон миний эзэн, эцэг Давидынхаа урчуудтай хамт ажиллуул.
Mongolian (Ариун Библи, 2004)
Тэрээр дан эмэгтэйн хөвгүүн бөгөөд эцэг нь тир хүн. Тэр хүн алт, мөнгө, хүрэл, төмөр, чулуу, мод болон хөх ягаан, хүрэн улаан, час улаан өнгийн бөс даавуу, маалинган даавуугаар юм хийх чадвартай, сийлбэрийн бүх төрөл, өөрт нь даалгасан ямар ч загварын зүйлийг хэрхэн урлахыг мэддэг юм. Түүнийг чи өөрийн урчуудтай болон миний эзэн, эцэг Давидынхаа хүмүүстэй хамт ажиллуул.