2 Chronicles 25:4 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой” гэж тушаасанчлан тэдний хөвгүүдийг тэрээр алсангүй.
Mongolian (Ариун Библи, 2004)
Харин тэдний хүүхдүүдийг тэр цаазлалгүй, ЭЗЭНий тушаасан Мосегийн номд буюу хуульд “Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгүүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой” гэж бичигдсэний дагуу үйлджээ.