2 Chronicles 35:18 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Эш үзүүлэгч Самуелын үеэс хойш Алгасалыг энэ мэтээр тэмдэглэж байсан удаагүй билээ. Мөн Израилийн хаадын нэг нь ч Иосиагийн үйлдсэн шиг тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт тийм Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ.
Mongolian (Ариун Библи, 2004)
Үүнтэй адил Дээгүүр Өнгөрөх баярыг эш үзүүлэгч Самуелын үеэс хойш тэмдэглэж байсангүй. Мөн Израилийн хаадын нэг нь ч тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт Иосиагийн үйлдсэний адил тийм Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж байгаагүй билээ.