2 Chronicles 35:21 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Гэвч Неко түүнд элч нарыг илгээн —Иудагийн хаантан, танаар би юу хийх билээ? Өнөөдөр би таны эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодож надтай хамт байгаа Бурханыг эсэргүүцэхээ болигтун гэв.
Mongolian (Ариун Библи, 2004)
Гэвч Неко түүн уруу элч нарыг илгээн, -Иудагийн хаантан, бид бие биетэйгээ юу хийх билээ? Өнөөдөр чиний эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Өөрийгөө Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодон надтай хамт байгаа Бурханд саад хийхээ болигтун гэв.