2 Chronicles 7:6 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Тахилчид өөрсдийн үйлчлэлийн байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны хийж, ЭЗЭНд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. “Түүний энэрэл хайр үүрдийнх.” Давид үүгээр магтаал өргөж байсан билээ. Тахилчид өмнө нь бүрээ үлээж байхад бүх Израиль зогсож байв.
Mongolian (Ариун Библи, 2004)
Тахилч нар байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны зохиосон, ЭЗЭНд зориулагдах хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. “Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх”. Тэрээр тэдгээрийн тусламжтайгаар магтаал өргөж байсан билээ. Тахилч нар нөгөө талд бүрээ үлээж байсан бөгөөд бүх Израиль зогсож байв.