2 Corinthians 12:14 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Одоо би та нар дээр гурав дахь удаагаа очиход бэлэн болоод байна. Би та нарын юмсыг бус харин та нарыг хайдаг тул та нарт яршиг болохгүй. Учир нь хүүхдүүд нь эцэг эхдээ бус, харин эцэг эх нь хүүхдүүддээ баялгийг хураах ёстой.
Mongolian (Ариун Библи, 2004)
Одоо би гурав дахь удаагаа та нар уруу очиход бэлэн боллоо. Би та нарын юмсыг бус, харин та нарыг эрж хайдаг тул та нарт дарамт болохгүй. Учир нь хүүхдүүд эцэг эхийнхээ төлөө биш, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө баялгийг хураах ёстой.