2 Kings 13:7 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Арамын хаан Иехоахазын цэргийг устган, гишгэлүүрийн тоос мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг үлджээ.
Mongolian (Ариун Библи, 2004)
Арамын хаан Иехоахазын цэргийг устган, үтрэмийн тоос шороо мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг л үлджээ.