2 Samuel 14:19 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Ингээд хаан —Энэ бүгдэд Иоабын гар хамт оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан —Хаан эзэн минь, таны бие амьд! Хаан эзний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэшгүй билээ. Үнэхээр таны зарц Иоаб надад тушааж, хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.
Mongolian (Ариун Библи, 2004)
Ийнхүү хаан—Энэ бүгдэд Иоабын гар оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан—Хаан эзэн минь, таны амьд буйгаар тангараглая. Хаан эзэний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэж чадахгүй. Үнэхээр таны зарц Иоаб надад тушаасан ба тэр хүн л хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.