2 Samuel 14:7 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Харагтун, бүх л гэрийнхэн маань шивэгчин миний эсрэг босоцгоож, “Ах дүүгээ алсан хүнийг бидэнд өгөгтүн. Алагдсан ах дүүгийнх нь амийн төлөө бид түүнийг алж бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Ингэснээр тэд надад үлдсэн ганц очийг минь бөхөөж, хөрст дэлхий дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.
Mongolian (Ариун Библи, 2004)
Тэгтэл бүх л гэрийнхэн шивэгчин миний эсрэг босож, “Ахыгаа алсан хүнийг бидэнд тушаагтун. Түүнд алагдсан ахынх нь амийн төлөө бид түүнийг алж, бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Тэд ингэснээрээ надад үлдсэн ганц очийг минь унтрааж, газар дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.