2 Samuel 18:9 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Абсалом Давидын зарц нартай гэнэт таарчээ. Абсалом луус унасан байсан бөгөөд луус нь том царсны саглагар мөчир доогуур өнгөрөхүйд Абсалом толгойгоороо царсанд орооцолдон тэрээр тэнгэр газрын хооронд дүүжлэгдээд, харин унаж байсан луус нь давхичихжээ.
Mongolian (Ариун Библи, 2004)
Абсалом Давидын зарц нартай тааралдав. Абсалом луус унасан байсан бөгөөд, луус нь том царс модны саглагар мөчрийн доогуур өнгөртөл, Абсаломын толгой нь царс модонд орооцолдон, тэрээр тэнгэр газар хоёрын хооронд дүүжлэгдэв. Харин тэр зуур унаж байсан луус нь чигээрээ явсаар л байв.