Daniel 4:19 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд нь түүнийг түгшээн тэрээр хэсэг зуур гайхшрав. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд ба тайлал нь чамайг бүү түгшээг” гэсэнд Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.
Mongolian (Ариун Библи, 2004)
Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд өөрийг нь түгшээн тэрээр хэсэг зуур айн зогслоо. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд эсвэл түүний тайлал чамайг бүү түгшээг” гэсэнд, Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.