Deuteronomy 13:5 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Харин Египет нутгаас авчирсан, боолчлолын гэрээс гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь та нарыг урвуулж, ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас гаргах гэж ятгасан учир тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийг алах ёстой. Та нар дундаасаа ёрын мууг ийнхүү арилган зайлуулах ёстой.
Mongolian (Ариун Библи, 2004)
харин тэр эш үзүүлэгч юм уу, мэргэн зүүдчийг ал. Учир нь тэрээр ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас та нарыг уруу татан гаргахын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан, боолчлолын гэрээс зольсон ЭЗЭН Бурханаас чинь урвуулах гэж ятгасан. Та нар ийнхүү өөрсдийнхөө дундаас бузар мууг арилган зайлуулах ёстой.