Exodus 33:12 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Дараа нь Мосе, ЭЗЭНд —Хараач, Та надад “Энэ ард түмнийг удирд” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа надад мэдүүлээгүй. Гэтэл “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж Та айлдсан.
Mongolian (Ариун Библи, 2004)
Дараа нь Мосе ЭЗЭНд-Хараач, Та надад “Энэ ард түмнийг авчир” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа Та Өөрөө надад мэдүүлээгүй. Түүнээс гадна Та “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж айлдсан.