Ezekiel 40:5 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Харагтун, тэнд сүмийн гадна талд түүнийг хүрээлсэн нэгэн хэрэм байв. Нөгөө хүний гар дахь хэмжих саваа нь зургаан урт тохой бөгөөд тохой бүр нь үзүүр тохой хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, түүний өндөр нь нэг саваа болов.
Mongolian (Ариун Библи, 2004)
Харагтун, тэнд сүмийн гадна талд хүрээлсэн нэгэн хэрэм байв. Тэр хүний гарт зургаан тохой урттай хэмжих саваа байв. Тохой бүр нь нэг тохой, алганы энгийн хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, түүний өндөр нь нэг саваа болов.