Ezekiel 42:13 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Дараа нь тэр надад —Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд ба өмнөд танхимууд нь ЭЗЭНд ойртох тахилч нарын ариунаас ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэр газар ариун тул тэнд тэд ариунаас ариун юмс, идээн өргөл, нүглийн тахил, ялын тахил зэргийг тавих болой.
Mongolian (Ариун Библи, 2004)
Дараа нь тэр надад-Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд болон өмнөд танхимууд бол ЭЗЭНд ойрхон байгаа тахилч нар хамгийн ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэнд тэд хамгийн ариун юмс, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил зэргийг тавих болой. Учир нь тэр газар бол ариун юм.