Ezra 8:22 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын төлөө цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Учир нь бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн юм.
Mongolian (Ариун Библи, 2004)
Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын тулд цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Яагаад гэвэл бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн нь Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн юм.