Ezra 8:35 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Олзлолоос ирсэн цөлөгдөгсөд Израилийн Бурханд шатаалт тахил тахив. Бүх Израильд арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон тахив.
Mongolian (Ариун Библи, 2004)
Олзноос ирсэн цөлөгдөгсөд Израилийн Бурханд шатаалт тахилуудыг өргөв. Бүх Израилийн төлөө арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн төлөөх тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв.