Hosea 10:8 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Бас Израилийн ёс бус нь болсон Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тахилын ширээнүүд дээр нь сундуу, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмрөөч” гээд, Толгодод “Бидэн дээр унаач” хэмээн хэлэх болно.
Mongolian (Ариун Библи, 2004)
Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд, толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.