Jeremiah 31:23 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон хотуудад нь дахин нэг удаа «Зөв шударгын гэр, ариун толгод оо, ЭЗЭН чамайг ерөөх болтугай!» гэх энэ үгийг хэлэх болно.
Mongolian (Ариун Библи, 2004)
Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон түүний хотуудад дахин нэг удаа энэ үгийг хэлэх болно. “Зөв шударгын гэр, ариун толгод оо, ЭЗЭН чамайг ерөөх болтугай!”