Job 1:5 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов —Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.
Mongolian (Ариун Библи, 2004)
Тэдний ээлжит баяр наадмын өдрүүд өндөрлөхөд, Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов-Миний хөвгүүд нүгэл үйлдэн, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэв. Иов үргэлж ийнхүү үйлддэг байв.