Joel 1:13 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Тахилч нар аа, Биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, Орилон уйлагтун. Бурханы минь үйлчлэгчид ээ, Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь Бурханы чинь өргөөнөөс алдрав.
Mongolian (Ариун Библи, 2004)
Тахилч нар аа, биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, орилон уйлагтун. Миний Бурханы үйлчлэгчид ээ, ирж, таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь та нарын Бурханы өргөөнөөс хойш татагдсан юм.