Joshua 8:31 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Энэ нь Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу төмөр хүргээгүй чулуугаар барьсан тахилын ширээ байлаа. Ийнхүү үйлдэхийг ЭЗЭНий зарц Мосе Израилийн хөвгүүдэд тушаасан юм. Израильчууд түүн дээр ЭЗЭНд зориулан шатаалт тахил болон эвийн тахил өргөв.
Mongolian (Ариун Библи, 2004)
Энэ нь ЭЗЭНий зарц Мосе израильчуудад тушаасны дагуу, Мосегийн хуулийн номд бичигдсэн ёсоор, төмөр багажаар засагдаж бутлаагүй чулуугаар барьсан тахилын ширээ юм. Израильчууд түүн дээр ЭЗЭНд зориулан шатаалт тахил болон эвийн тахил өргөв.