Joshua 8:33 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан явдаг Левийн тахилч нарын өмнө, гэрээний авдрын хоёр талаар бүх Израиль өөрийн ахмадууд, түшмэд, шүүгчидтэйгээ зогсов. Мөн тэдэнтэй хамт ирмэл ба уугуул нутгийнхан байлаа. ЭЗЭНий зарц Мосе Израилийн ард түмнийг ерөөхийг анх тушаасны дагуу хүмүүсийн хагас нь Геризим уулын өвөрт, нөгөө хагас нь Ебал уулын өвөрт зогсоцгоожээ.
Mongolian (Ариун Библи, 2004)
Гэрээний авдрын хоёр талаар бүх Израиль өөрийн ахмадууд, түшмэд, шүүгчидтэйгээ болон тэдний дунд уугуул ба харь нутгийнхны хамт ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан явдаг Левийн тахилч нарын өмнө зогсов. ЭЗЭНий зарц Мосе Израилийн ард түмнийг ерөөхийг анх тушаасны дагуу хүмүүсийн хагас нь Геризим уулын өвөрт, нөгөө хагас нь Ебал уулын өвөрт зогсоцгоожээ.