Judges 11:35 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Иефта охиноо хармагц хувцсаа урж тастан —А-яа, охин минь! Надад чи асар их гаслан авчирлаа. Шаналлын минь учиг чи болов. Учир нь би ЭЗЭНд том ам өгсөн агаад буцах газар надад үгүй гэлээ.
Mongolian (Ариун Библи, 2004)
Иефта охиноо хармагц хувцсаа урж тастан-Хөөрхий охин минь! Чи надад асар их гуниг авчирлаа. Чи намайг шаналгав. Учир нь Би ЭЗЭНд ам алдсан бөгөөд үгээ буцааж авч чадахгүй гэв.