Judges 14:12 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Самсон тэдэнд —Би та нараар нэгэн оньсого таалгая. Хэрэв та нар түүнийг надад дайллагын долоо хоногийн дотор зөв тааж, олох юм бол би та нарт гучин гоёлын цамц, гучин гоёлын хувцас өгнө.
Mongolian (Ариун Библи, 2004)
Самсон тэдэнд-Би та нараар нэгэн оньсого таалгая. Хэрэв та нар найрын долоон хоногийн дотор түүнийг тааж, надад хэлж өгвөл би та нарт гучин маалинган цамц, гучин хувцас өгнө.