Judges 14:16 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Тэгээд Самсоны эхнэр түүнд уйлан —Чи намайг зөвхөн үзэн яддаг, намайг хайрладаггүй. Чи миний ард түмний хөвгүүдэд оньсого таалгасан хэрнээ надад үүнийг хэлж өгсөнгүй гэв. Самсон түүнд —Үзэгтүн. Би эцэг эхдээ ч үүнийг яриагүй атал чамд ярих болж байна уу? гээд халгаасангүй.
Mongolian (Ариун Библи, 2004)
Эхнэр нь Самсоны өмнө уйлан-Чи зөвхөн намайг үзэн яддаг, чи надад хайргүй. Чи манай ард түмний хөвгүүдэд оньсого таалгасан хирнээ надад түүнийг тайлсангүй хэмээв. Самсон түүнд-Үзэгтүн. Би эцэг эхдээ ч түүнийг тайлсангүй. Тэгээд чамд тайлах болж байна уу? гээд халгаасангүй.