Judges 16:9 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Тэр эмэгтэй мухрын өрөөндөө хэдэн хүнийг нуусан байв. Тэгээд тэр түүнд —Самсон, дээрээс чинь филистчүүд хэмээн бархирав. Гэвч Самсон бөх олсыг галд хүргэн таслах мэт шөрмөсийг таслав. Ингээд түүний хүч чадлын нууц эс илрэв.
Mongolian (Ариун Библи, 2004)
Тэр эмэгтэй мухрын өрөөндөө хэдэн хүнийг нуусан байв. Тэгээд тэр-Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна хэмээн бархирав. Гэвч Самсон бөх олсыг галд хүргэн таслах мэт нумын хөвчийг таслав. Ингээд түүний хүч чадлын нууц илчлэгдсэнгүй.