Judges 6:31 — Compare Translations
2 translations compared side by side
Mongolian (Ариун Библи 2013)
Иоаш өөр уруу нь давшлан зогсож буй бүгдэд —Баалын төлөөнөөс заргалдан тэмцэх гээ юү? Түүнийг аврах хүмүүс нь та нар юм уу? Баалын төлөөнөөс заргалдан тэмцэгч нь өглөө гэхэд алагдаг. Түүний тахилын ширээг нураасан болохоор Баал бурхан л юм бол өөрийнхөө төлөө өөрөө заргалдан тэмцэг гэв.
Mongolian (Ариун Библи, 2004)
Иоаш өөрийнх нь эсрэг зогсоцгоож буй бүгдэд хандан-Та нар Баалын төлөө тэмцэх үү, эсвэл түүнийг аваръя гэж байна уу? Баалын төлөө тэмцэгч нь өглөө гэхэд алагдах болно. Хэрэв Баал бурхан л юм бол хэн нэгэн түүний тахилын ширээг нураасан тул өөрийнхөө төлөө өөрөө тэмцэг гэв.