Numbers 5:15 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
тэр хүн эхнэрээ тахилчид авчрах бөгөөд түүний өргөл болох ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл бөгөөд хилэнцийг сануулсан сануулгын идээн өргөл учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй.
Mongolian (Ариун Библи, 2004)
тэр хүн өөрийн эхнэрийг тахилчид авчрах бөгөөд мөн түүний төлөө өргөл болгон ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл ба гэм буруугийн сануулга, дурсгалын идээн өргөл болох учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй.