Psalms 60:1 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Удирдаачид: Шушан Едутын дагуу. Арам-нахараим болон Арам-зоба нартай Давид тэмцэлдэх үед Иоаб буцан ирж, Давст хөндийд Едомын арван хоёр мянган хүнийг устгасан үеийн, сургахад зориулсан Давидын миктам. Бурхан, Та биднээс татгалзсан. Та биднийг няцалсан Та уурлан хилэгнэсэн. Бидэн уруу эргэн хараач.
Mongolian (Ариун Библи, 2004)
Найрал дууны удирдаачид. Шушан Едутын дагуу. Тэрээр Арам-нахараим болон Арам-зоба нартай тэмцэлдсэн бөгөөд Иоаб буцан ирж, Давст Хөндийд Едомын арван хоёр мянган хүнийг устгасан үеийн, сургахад зориулсан Давидын миктам. Бурхан, Та биднээс татгалзсан. Та биднийг няцалсан. Та уурлан хилэгнэсэн. Биднийг сэргээгээч.