Revelation 20:4 — Compare Translations

2 translations compared side by side

Mongolian (Ариун Библи 2013)
Би сэнтийнүүдийг харсан ба дээр нь залрагчдад шүүх эрх өгөгдсөн байлаа. Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулагсдын сүнснүүдийг би харав. Тэд араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй агаад тэд амилж, Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ.
Mongolian (Ариун Библи, 2004)
Би сэнтийнүүдийг харав. Тэд дээр нь заларчээ. Тэдэнд шүүх эрх өгөгдсөн байлаа. Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулсан хүмүүсийн сүнснүүдийг, араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй хүмүүсийг би харав. Тэд амилаад Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ.