bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
1 Timothy 3
1 Timothy 3
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 4 →
1
Энэ бол итгэмжит үг. Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл, тэр сайн ажлыг хүсдэг хүн байна.
2
Тиймээс харгалзагч нь гэм зэмгүй байж, нэг эхнэрийн нөхөр, биеэ барьдаг, хэрсүү, хүндэтгэл хүлээсэн, зочломтгой ба заах чадвартай,
3
дарсанд шунахайрдаггүй, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч биш, мөнгөнд дурладаггүй байх ёстой.
4
Тэр өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэлтэйгээр эрхшээлд хүүхдүүдээ байлгадаг хүн байх
5
(Хэрэв хүн өөрийн гэрийг хэрхэн захирахыг мэдэхгүй бол яаж Бурханы чуулганыг халамжлах билээ?)
6
бөгөөд шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс тэр хүн биеэ тоох вий, диаволын шийтгэлд унах вий.
7
Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд орчихгүйн тулд гадна байгсдаас өөрийнхөө талаар сайн гэрчлэлтэй байх ёстой.
8
Үүнчлэн үйлчлэгчид хүндэтгэлтэй хүмүүс байх ёстой. Тэд хоёр хэлтэй биш, дарсанд шунахайрдаггүй, бузар олз ашиг хайдаггүй бөгөөд
9
итгэлийн нууцыг цэвэр мөс чанараар сахих учиртай.
10
Эхлээд эдгээр нь шалгагдаг. Тэгээд хэрэв тэд гэм зэмгүй бол үйлчлэгчид болог.
11
Түүнчлэн эмэгтэйчүүд нь хүндэтгэлтэй, хов жив хөөцөлддөггүй, тэвчээртэй, бүх юманд итгэмжтэй байх ёстой.
12
Үйлчлэгч хүн нэг л эхнэрийн нөхөр байх ёстой бөгөөд хүүхдүүдээ болон өөрийн гэр бүлийг сайн захирдаг хүмүүс байг.
13
Учир нь сайн үйлчилсэн хүмүүс нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүст итгэх итгэлдээ үлэмж их зоригтой болдог.
14
Удахгүй чам дээр очно гэдэгт найдан, эдгээр зүйлийг би чамд бичиж байна.
15
Хэрэв би саатвал, үнэний багана ба суурь болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл дотор хүн биеэ яаж авч явах ёстойг чамд мэдүүлэхийн тулд бичлээ.
16
Бурханлаг байдлын нууц нь агуу гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Махан биеэр илчлэгдсэн Тэр ньСүнс дотор зөвтгөгдсөн, Тэнгэрт элч нарт харагдсан, Үндэстнүүдийн дунд тунхаглагдсан, Ертөнцөд итгэгдсэн, Алдар дотор дээш авагдсан юм.
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
Recommended Reading
Commentary
1 Timothy Commentaries
→
Devotional
1 Timothy Devotional Guide
→
Get This Bible
Mongolian (Ариун Библи, ) Study Bible
→