bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
2 Chronicles 12
2 Chronicles 12
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 11
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 13 →
1
Рехобоамын хаанчлал батжин, хүчирхэгжсэнд тэр өөрөө болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг умартав.
2
Рехобоам хааны тав дахь жилд тэд ЭЗЭНд итгэлгүй хандсан тул Египетийн хаан Шишак Иерусалимыг довтлохоор
3
мянга хоёр зуун тэрэг, жаран мянган морин цэрэгтэйгээр ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс ирэв.
4
Тэр Иудагийн бэхлэгдсэн хотуудыг эзлэн авч, Иерусалим хүртэл довтлов.
5
Шишакаас болоод Иерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд уруу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд-ЭЗЭН ийн айлдахдаа “Та нар Намайг умартсан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгөн умартсан” хэмээв гэж хэлэв.
6
Тиймээс Израилийн ноёд болон хаан өөрсдийгөө даруу болгон, -ЭЗЭН бол зөв шударга гэцгээв.
7
Тэд өөрсдийгөө даруу болгосныг ЭЗЭН үзээд, Түүний үг Шемаиад ирж айлдахдаа-Тэд өөрсдийгөө даруу болгосон учраас Би тэднийг устгахгүй. Харин тэдэнд бага зэрэг авралыг хайрлаж, Миний уур хилэн Иерусалимын дээр Шишакаар дамжин цутгагдахгүй.
8
Гэвч тэд түүний боол болж, ингэснээрээ Надад үйлчлэх болон улс орнуудын хаанчлалуудад үйлчлэх хоёрын ялгааг тэд ойлгох болно гэлээ.
9
Египетийн хаан Шишак Иерусалимын эсрэг довтлон ирж, ЭЗЭНий өргөөний болон хааны ордны эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.
10
Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны ордны хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.
11
Хаан ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулууд ирж, тэр гуулин бамбайнуудыг өргөн явах бөгөөд дараа нь тэдгээрийг харуулын өрөөнд буцаан тавих болжээ.
12
Тэрээр өөрийгөө даруу болгоход ЭЗЭНий уур хилэн түүнээс эргэж, түүнийг бүр мөсөн сүйрүүлсэнгүй. Мөн Иудад нөхцөл байдал сайжрав.
13
Рехобоам хаан Иерусалимд хүчирхэгжин, ноёрхжээ. Рехобоам ноёрхож эхлэхдээ дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ.
14
Тэрээр ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ чиглүүлээгүй учир бузар мууг үйлдсэн юм.
15
Рехобоамын үйлсийг эхнээс нь дуустал, угийн бичгийнх нь тэмдэглэлийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичээгүй гэж үү? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайнууд үргэлжилсээр байв.
16
Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Абиа түүний оронд нь хаан болов.
← Chapter 11
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 13 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36