bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Acts 6
Acts 6
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 5
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 7 →
1
Шавь нарын тоо өсөн нэмэгдсээр байсан тэр үед грек хэлтэй иудейчүүдийн зүгээс нутгийн еврейчүүдийн талаар гомдол гарав. Учир нь өдөр тутмын хүнсний үйлчлэлдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар гомдол гаргажээ.
2
Тэгэхэд мөнөөх арван хоёр нь дагалдагчдыг цуглуулж, -Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгэнд хайнга хандах нь бидэнд хүсүүштэй зүйл биш юм.
3
Харин ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул.
4
Харин бид залбиралд болон үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулъя гэв.
5
Энэ саналыг бүх хүмүүс дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын сүсэгтэн Никол нарыг сонгожээ.
6
Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгаасны дараа гараа тэдэн дээр тавив.
7
Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа.
8
Нигүүлсэл болон хүчээр дүүрэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дотор үйлдсээр байлаа.
9
Гэтэл “эрх чөлөөтнүүд” хэмээн нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александрчууд Килик ба Азиас ирэгсэдтэй нийлж Стефантай маргалдав.
10
Гэвч тэд түүний Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй.
11
Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж нууцаар ятгах хүмүүсийг явуулжээ.
12
Тэд тийнхүү олон түмэн, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг хүчээр Зөвлөлийн өмнө авчрав.
13
Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд-Энэ хүн [энэ] ариун газар, бас Хуулийн эсрэг юмыг зогсолтгүйгээр ярьж явдаг.
14
“Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулж өгсөн ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ.
15
Зөвлөлд суугч бүхний харц түүн дээр тогтоход, түүний царай тэнгэр элчийн царай лугаа адил харагджээ.
← Chapter 5
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 7 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28