bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Esther 7
Esther 7
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 6
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 8 →
1
Тэгээд хаан болон Хаман Естер хатантай хамт дарс уухаар ирцгээв.
2
Хоёр дахь өдөр нь найран дээр тэд дарсаа ууж байхдаа хаан Естерт-Хатан Естер, чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь чамд өгөх болно. Чи юу хүсэж байна? Хаант улсын тал ч байсан, түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.
3
Тэгэхэд хатан Естер ийн хариулав. -Хаантан минь, хэрэв би таны тааллыг олсон бол, хэрэв үүнийг хаан таалбал, гуйлтын минь дагуу миний амийг надад өгөөч, хүсэлтийн минь дагуу миний ард түмнийг надад өгөөч!
4
Учир нь бид, би ч, миний ард түмэн ч устгагдаж, алагдаж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна. Хэрэв бид ердөө эр, эм боолууд болон худалдагдсан бол, энэ нь хааныг уурлуулмаар зүйл биш учир би дуугүй байх байсан.
5
Тэгэхэд Ахашверош хаан Естер хатнаас-Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч тэр хүн хаана байна вэ? гэж асуув.
6
Естер-Дайсан болон өстөн бол энэ хорон санаат Хаман! гэв. Тэгэхэд Хаман хаан болон хатны өмнө айв.
7
Тэгэхэд хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин Хаман хатан Естерээс амиа гуйхаар үлдэв. Учир нь хаан түүний эсрэг хор хөнөөлийг тогтоосныг тэр харжээ.
8
Тэгээд хаан ордны цэцэрлэгээс дарс ууж байсан газар уруугаа буцаж ирэхэд Хаман Естерийн хэвтэж байсан буйдан дээр унаж байв. Тэгтэл хаан-Миний ордонд, тэр намайг байхад хатныг бүр хүчирхийлэх нь үү? гэв. Хаан эдгээр үгсийг хэлэхэд тэд Хаманы нүүрийг бүтээв.
9
Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона-Үзэгтүн! Хаманы байшингийн дэргэд хааны төлөө сайныг өгүүлсэн Мордехаид Хаманы бэлдсэн тавин тохой өндөр дүүжлүүр байна! гэхэд, хаан-Түүн дээр түүнийг дүүжил! гэв.
10
Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.
← Chapter 6
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 8 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10