bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Exodus 38
Exodus 38
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 37
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 39 →
1
Тэгээд тэр хуайс модоор шатаалт тахилын ширээг хийв. Түүний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой ажээ.
2
Тэрээр дөрвөн өнцөгт нь эврүүдийг нь хийв. Эврүүд нь түүнтэй нэгдмэл байсан ба тэр түүнийг хүрлээр бүрэв.
3
Тэгээд тэр тахилын ширээний бүх л хэрэгслүүд болох савнууд, утгуурууд, угаагуурууд, махны дэгээнүүд ба бойпоруудыг нь хийв.
4
Тэрээр тахилын ширээнд зориулж түүний амсрынх нь доор тахилын ширээний голд хүрэхээр хүрэл сараалжин торыг доошлуулж тавихаар хийв.
5
Мөн хүрэл торын дөрвөн буланд тэр дамнуургуудын тогтоогч болгон дөрвөн цагираг цутгажээ.
6
Тэрээр хуайс модоор дөрвөн дамнуургыг хийж тэдгээрийг хүрлээр бүрэв.
7
Тахилын ширээг зөөх дамнуургуудыг түүний хажуу талууд дахь цагиргуудад суулгав. Дамнуургыг дотор талдаа хөндий банзаар хийжээ.
8
Цаашлаад, тэр хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийв. Хурлын майхны үүдэнд үйлчилдэг эмэгтэйчүүдийн тольнуудаар түүнийг бүтээсэн билээ.
9
Тэгээд тэр хашааг босгожээ. Өмнө талд хашааны хөшигнүүд нь нарийн нэхсэн маалингаар хийгдсэн бөгөөд нэг зуун тохой байв.
10
Хорин багана нь болон хорин углуур нь хүрлээр хийгдсэн ба багануудын дэгээнүүд болоод холбоосууд нь мөнгөн ажээ.
11
Хойд тал нь нэг зуун тохой байсан ба хорин багана, хорин углуур нь хүрэл бөгөөд баганы дэгээнүүд, холбоосууд нь мөнгөн аж.
12
Баруун талд нь арван багана болон тэдний арван углуургатай хамт тавин тохой хөшигнүүд хийв. Баганын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөөр бүтсэн байна.
13
Зүүн талд нь тавин тохойг хийв.
14
Хаалганы нэг талын хөшиг нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой байв.
15
Нөгөө талынх мөн үүний адил байв. Хашааны хаалганы хоёр тал тус бүрд нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой хөшиг байлаа.
16
Хашааны эргэн тойрон дахь бүх хөшгийг нарийн нэхсэн маалингаар хийжээ.
17
Багануудад зориулсан углуурууд нь хүрэл бөгөөд багануудын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүрж, хашааны бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна.
18
Хашааны хаалганы дэлгэц нь нэхмэлчдийн урлал бөгөөд хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн байв. Хашааны хөшигнүүдийн адил түүний урт нь хорин тохой, өндөр нь таван тохой байв.
19
Дөрвөн багана болон дөрвөн углуур нь хүрэл бөгөөд дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүржээ.
20
Асрын болон хашааны эргэн тойрон дахь бүх гадас нь хүрэл байв.
21
Энэ бол гэрчлэлийн асарт зориулсан зүйлсийн тоо бөгөөд эдгээр нь левичүүдийн үйлчлэлд зориулагдан, Мосегийн тушаасны дагуу тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар тоологдсон билээ.
22
Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалел нь ЭЗЭНий Мосед тушаасан бүхнийг хийв.
23
Түүнтэй хамт сийлбэрчин, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн маалингын нэхмэлчин, уран хүн Охолиаб гэгч Дан овгийн Ахисамахын хөвгүүн байв.
24
Энэхүү ажилд буюу ариун газрын бүх ажилд зарцуулагдсан бүх алт болон даллах өргөлийн алт нь ариун газрын шекелийн дагуу хорин есөн талант, долоон зуун гучин шекел байв.
25
Цуглаанаас тоологдсон хүмүүсийн мөнгө нь ариун газрын шекелийн дагуу зуун талант, мянга долоон зуун далан таван шекел байв.
26
Хорь болон түүнээс дээш насны зургаан зуун гурван мянга таван зуун тавин эрчүүдийн төлөө буюу тоологдсон хүний тоонд орсон хүн нэг бүрээс нэг бекаг (энэ нь ариун газрын шекелийн дагуу хагас шекел юм) авав.
27
Зуун талант мөнгө нь ариун газрын болон хөшигний углууруудыг цутгахад зориулагдсан бөгөөд нэг зуун талант нь нэг зуун углууранд буюу нэг талант нь нэг углууранд зарцуулагджээ.
28
Тэрээр нэг мянга долоон зуун далан таван шекелээр багануудын дэгээнүүдийг хийж, оройнуудыг нь бүрж, тэдэнд холбоос хийв.
29
Даллах өргөлийн хүрэл нь далан талант, хоёр мянга дөрвөн зуун шекел байв.
30
Түүгээр тэр хурлын майхны үүдэнд зориулж углууруудыг, хүрэл тахилын ширээг, хүрэл торыг нь, бас тахилын ширээний бүх хэрэгслийг хийжээ.
31
Мөн эргэн тойрон дахь хашааны углууруудыг, хашааны хаалганы углууруудыг, асрын болон эргэн тойрон дахь хашааны бүх гадсыг хүрлээр хийсэн байв.
← Chapter 37
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 39 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40