bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Hosea 14
Hosea 14
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 13
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
1
Израиль аа, өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэ. Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ.
2
Өөртөө үгсийг аван ЭЗЭН уруу эргэ. Түүнд хандаж “Бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач. Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе.
3
Ассири нь биднийг аврахгүй, бид морь унахгүй. Бид гарын бүтээлээ “Манай Бурхан” гэж дахин хэлэхгүй. Учир нь өнчин хүүхдүүд Таны дотор өршөөлийг олдог”.
4
Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана. Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм.
5
Би Израильд шүүдэр шиг байх болно. Тэр сараана цэцэг шиг дэлбээлэн, Ливаны хуш мод шиг үндэслэнэ.
6
Түүний мөчрүүд нь нахиалж, түүний гоо үзэсгэлэн нь чидун мод шиг, түүний анхилуун үнэр нь Ливаны хуш мод шиг болно.
7
Түүний сүүдэрт амьдрагсад нь дахин үр тариаг ургуулан, усан үзмийн мод шиг цэцэглэх болно. Түүний алдар нэр нь Ливаны усан үзмийн дарс шиг байх болно.
8
Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ?Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.
9
Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго. Гярхай нэгэн эдгээрийг мэдэг. Учир нь ЭЗЭНий замууд зөв юм. Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно.
← Chapter 13
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14