bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Matthew 19
Matthew 19
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 20 →
1
Есүс эдгээр үгээ айлдсаныхаа дараа, Галилаас явж, Иорданы тэртээх Иудейн нутагт ирэв.
2
Үй олон хүмүүс Түүнийг дагахад тэнд Тэр тэднийг эдгээжээ.
3
Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж, -Ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салах нь хуулийн дагуу мөн үү? гэж асуухад
4
Тэр хариуд нь-Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү? гээд
5
-Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог.
6
Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав.
7
Гэтэл тэд Түүнд-Тэгвэл Мосе яагаад эхнэртээ салалтыг гэрчилсэн бичиг өгөөд, түүнийг явуулахыг тушаасан юм бэ? гэхэд,
8
Тэр тэдэнд-Яагаад гэвэл та нарын зүрх хатуу тул Мосе эхнэрээсээ салахыг та нарт зөвшөөрсөн юм. Гэвч анхнаасаа ийм байгаагүй.
9
Би та нарт хэлье. Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно гэв.
10
Шавь нар нь Түүнд-Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал, гэрлэхгүй байсан нь дээр юм гэхэд
11
харин Есүс тэдэнд-Ингэж хэлэхийг бүх хүн хүлээн зөвшөөрч чадахгүй, харин энэ нь өгөгдсөн хүмүүс л чадна.
12
Учир нь эхийнхээ хэвлийгээс төрөхдөө тайган төрсөн хүн байдаг. Хүмүүсийн тайган болгосон тайган хүмүүс ч байдаг. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм. Үүнийг хүлээж авах чадвартай нэг нь хүлээн аваг гэж айлдав.
13
Есүсийн гарыг нь тавиулж, тэдний төлөө залбируулахын тулд хүмүүс Түүн дээр хүүхдүүдийг авчирсанд шавь нар тэднийг зэмлэжээ.
14
Харин Есүс-Хүүхдүүдийг зөвшөөр, Над уруу ирэхийг бүү болиул. Учир нь тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх юм гээд,
15
тэдний дээр гараа тавьсны дараа тэндээс явав.
16
Үзэгтүн, нэгэн хүн Түүн уруу ирээд, -Багш аа, мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад,
17
Есүс-Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн Ганц байдаг. Хэрэв чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв.
18
Тэр Түүнд-Алийг нь? гэхэд Есүс-Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи бүү худал гэрчил.
19
Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ.
20
Өнөөх залуу эр Түүнд-Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд,
21
Есүс-Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал, явж эд хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.
22
Тэр залуу энэ зааврыг сонсоод, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй нэгэн байжээ.
23
Есүс шавь нартаа-Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх аж.
24
Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв.
25
Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан-Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд
26
Есүс тэднийг хараад, -Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.
27
Тэгтэл Петр Түүнд-Хараач, бид бүх зүйлийг орхиод Таныг дагасан. Тэгвэл бид юу хүртэх вэ? гэхэд
28
Есүс айлдсан нь-Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах үед Намайг дагасан та нар ч мөн Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно.
29
Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно.
30
Харин эхэнд байгаа олон хүн сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх байх болно.
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 20 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28