bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Song of Solomon 1
Song of Solomon 1
Mongolian (Ариун Библи, 2004)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 2 →
1
Соломоны дуунуудын дуун.
2
-Амныхаа үнсэлтээр тэр намайг үнсэг!Учир нь чиний хайр дарснаас ч илүү.
3
Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөдчиний нэр асгагдсан тос мэт тулохид чамд дурлана.
4
Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе!Намайг хаан өөрийн танхимуудад авчрав. -Бид чамаар бахдан, баярлаж, Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө. Тэдний чамайг хайрладаг нь зөв аж.
5
-Иерусалимын охид оо!Би Кедарын майхнууд, Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан.
6
Бор хэмээн намайг бүү ширтээч. Учир нь намайг нар түлсэн юм. Эхийн минь хөвгүүд надад уурлаж, намайг усан үзмийн талбайн арчлагч болгосон билээ. Би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй.
7
Сэтгэлийн минь дурлалт чи, надад хэлээч. Сүргээ чи хаана бэлчээж, жин үдэд чи түүнийгээ хаана хэвтүүлнэ вэ?Юунд би нөхдийн чинь сүргийн дэргэд гивлүүртэй эмэгтэйтэй адил байх ёстой билээ?
8
-Хэрэв чи мэдэхгүй аваас, эмэгтэйчүүдийн дундах хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй минь, сүргийн мөрөөр урагш явж, хоньчдын майхнуудын дэргэд өөрийн ишгүүдийг бэлчээ.
9
Хонгор минь, чи наддаа фараоны тэрэгнүүдийн дундах гүүтэй минь адил болой.
10
Унжлага зүүлттэй хацар чинь, шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий.
11
-Чамд бид мөнгөн унжлагатай алтан зүүлтийг хийж өгнө.
12
-Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална.
13
Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ.
14
Хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайнууд дахь хенна цэцгийн хонгорцог билээ.
15
-Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!Тагтаа мэт нүдтэй аж, чи!
16
-Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ!Үнэхээр буйдан маань торгон зүлэг аж.
17
Байшингийн маань хөндлөвч хуш агааддээвэр маань агар мод бөлгөө.
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8