bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Zechariah 13
Zechariah 13
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 12
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 14 →
1
Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө ба нүгэл, цэвэр бус байдлын төлөө нэгэн булаг онгойсон байх болно.
2
“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.
3
Ийн атал хэрэв хэн нэгэн нь эш үзүүлсээр байвал, түүнийг төрүүлсэн эцэг эх нь түүнд “Чи амьдрахгүй. Учир нь чи ЭЗЭНий нэрээр худал ярьсан” гэх болно. Төрүүлсэн эцэг эх нь түүнийг эш үзүүлж байх үед нь нэвт хатгана.
4
Мөн тэр өдөр эш үзүүлэгчид эш үзүүлэхдээ үзсэн үзэгдлээсээ болж ичиж, хууран мэхлэхийн тулд тэд хялгасан нөмрөг өмсөхгүй.
5
Харин тэр “Би эш үзүүлэгч биш. Би газар хагалагч хүн, хар багаасаа л газрын амьтан билээ” гэнэ.
6
Нэг нь түүнд “Чиний гарын хооронд буй эдгээр шархнууд нь юу вэ?” гэхэд тэр “Эдгээр нь намайг хайрлагсдын гэрт миний шархадсан шархнууд юм” гэнэ”.
7
“Илд ээ! Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэжтүмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.
8
Энэ нь бүх газарт тохиолдох болно” гэж ЭЗЭН тунхаглаад“Үүний доторх хоёр хэсэг нь таслагдан сүйрнэ. Харин гурав дахь нь дотроо үлдэх болно.
9
Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. “Тэд бол Миний ард түмэн” гэж Би айлдан, “ЭЗЭН бол миний Бурхан” гэж тэд хэлнэ”.
← Chapter 12
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 14 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14