bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
1 Samuel 7
1 Samuel 7
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 6
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 8 →
1
Кириат-Иеаримын хүмүүс ирээд, ЭЗЭНий авдрыг өргөн авч, толгод дээр байдаг Абинадабын гэрт авчран ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар түүний хүү Елеазарыг ариусгасан билээ.
2
Авдар Кириат-Иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНий араас санагалзан уйлалдлаа.
3
Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин —Хэрэв та нар бүх зүрхээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол та нар харийн бурхад болон Ашторэтыг дундаасаа зайлуул! Зүрхээ ЭЗЭНд зориулж, зөвхөн Түүнд л үйлчил! ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аврах болно гэв.
4
Тийнхүү Израилийн хөвгүүд Баалууд болон Ашторэтыг зайлуулан зөвхөн ЭЗЭНд үйлчлэв.
5
Тэгэхэд Самуел —Бүх Израилийг Мизпад цуглуулагтун! Би та нарын төлөө ЭЗЭНд залбирна гэв.
6
Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган тэр өдөр мацаг барьж —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.
7
Израилийн хөвгүүдийн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод, филистчүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод, филистчүүдээс айв.
8
Израилийн хөвгүүд Самуелд —Бидний төлөө Бурхан ЭЗЭНд хашхирахаа бүү зогсоогооч, биднийг филистчүүдийн гараас Тэр аврахын төлөө залбираач гэв.
9
Тэгээд Самуел нэг хөхүүл хурга авч, бүхлээр нь шатаалт тахил болгон ЭЗЭНд тахив. Самуел Израилийн төлөө ЭЗЭНд хашхирахад ЭЗЭН түүнд хариулав.
10
Самуел шатаалт тахил тахиж байсан бөгөөд филистчүүд Израильтай тулалдахаар ойртон ирэв. Харин ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс ниргэх мэт хүчит аянга буулгаж тэднийг айлган цочоосонд тэд Израилийн өмнө бут цохигдов.
11
Израилийн эрчүүд Мизпагаас гарч филистчүүдийг мөшгөн хөөсөөр Бет-карын бэл хүртэл тэднийг цохив.
12
Тэгээд Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын хооронд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн дуудаж —ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.
13
Ийнхүү филистчүүд доройтож, Израилийн нутаг дэвсгэрт дахин халдаж ирсэнгүй. Самуелын бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байв.
14
Филистчүүдийн Израилиас булааж авсан Екроноос Гат хүртэлх хотуудыг Израиль эргүүлэн авав. Израиль филистчүүдийн гараас тэр нутаг дэвсгэрээ чөлөөллөө. Тийнхүү Израиль болон аморичуудын хооронд энх тайван оршив.
15
Самуел амьдралынхаа бүх өдрүүдийн турш Израилийг захирчээ.
16
Тэрээр жилийн жилд Бетел, Гилгал, Мизпагаар тойрон явж, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.
17
Рамад гэр нь байсан тул тэрээр Рама уруу буцдаг байсан ба тэрээр тэнд Израилийг шүүдэг байв. Тэр мөн тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.
← Chapter 6
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 8 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31