bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
2 Peter 1
2 Peter 1
Mongolian (Ариун Библи 2013)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 2 →
1
Есүс Христийн боол бөгөөд элч Симон Петрээс бидний Бурхан ба Аврагч болох Есүс Христийн зөвт байдлаар биднийхтэй ижил үнэтэй итгэлийг хүлээн авсан хүмүүст.
2
Бурханыг болон бидний Эзэн Есүсийг мэдсэнээр та нарт нигүүлсэл ба амар амгалан улам арвижиг.
3
Алдар ба давуу чанараараа биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжин бурхан хүч нь бидэнд амь болоод итгэл сүсэгт хамаатай бүхнийг соёрхсон.
4
Үүгээр Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхов. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурхан чанарыг хуваалцагч болох юм.
5
Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг,
6
мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг,
7
итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга.
8
Та нарт эдгээр нь байгаад, нэмэгдсээр байвал, энэ нь Эзэн Есүс Христийг маань мэдэхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй.
9
Эдгээрээр дутагддаг нь урьдын нүглээсээ цэвэршсэнээ мартсан, сохор, богино бодолтой нэгэн юм.
10
Тиймээс ах дүү нар аа, дуудлага ба сонголтоо бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй.
11
Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлалд хангалттай орох болно.
12
Тиймээс хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдүгээ өөрсдөд чинь байгаа үнэнд батажсан байлаа ч гэсэн би та нарт эдгээрийг ямагт сануулж байх болно.
13
Би энэхүү асар дотор байхдаа та нарыг сануулгаар сэрээхээ зөв гэж үзэж байна.
14
Ингэхдээ бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайчихаа мэдэж байна.
15
Намайг одсоны дараа та нар эдгээр зүйлийг үргэлж санах чадвартай байгаасай гэсэндээ би бас хичээх болно.
16
Бид Эзэн Есүс Христийнхээ хүч чадал ба Түүний ирэх тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон домгуудыг дагаагүй, харин бид Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан.
17
Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд таалал минь оршдог” гэсэн дуу гарав.
18
Бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ.
19
Үүгээр бид илүү баттай эш үзүүллэгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд чинь гийх хүртэл, харанхуй газар гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг.
20
Бичвэрийн нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн.
21
Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 2 →
All chapters:
1
2
3