bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
2 Samuel 8
2 Samuel 8
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 9 →
1
Дараа нь Давид филистчүүдийг цохиж номхтгов. Давид филистчүүдийн гараас гол хотын хяналтыг булаан авлаа.
2
Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.
3
Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг [Евфрат] мөрний хөндийд ноёрхолоо сэргээхээр ирэхэд нь цохив.
4
Давид түүний мянга долоон зуун морин цэрэг, хорин мянган явган цэргийг олзлон авчээ. Давид зуун тэрэгний морьдыг үлдээгээд, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ.
5
Дамаскийн арамчууд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид хорин хоёр мянган арам хүнийг цохив.
6
Тэгээд Дамаскийн арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг Давидын зарц нар болцгоов. Ийнхүү Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
7
Хададезерын зарц нарт байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалимд авчирлаа.
8
Хададезерын хотууд болох Бета болон Беротаигаас Давид хаан их хэмжээний хүрэл олзлон авчрав.
9
Хададезерын хамаг дайчдыг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тои сонсоод
10
Хададезерын эсрэг тулалдаж түүнийг ялсан учраас Давид хааны амар мэндийг асуун баяр хүргэхийн тулд өөрийн хүү Иорамыг илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эдлэлүүдийг авчрав.
11
Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх үндэстнээс авсан мөнгө алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ.
12
Тэдгээр нь Арам, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв.
13
Давид нэрээ дуурсгав. Тэрээр буцахдаа арван найман мянган арамчуудыг Давст Хөндийд хядав.
14
Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.
15
Ийнхүү Давид бүх Израилийн хаан болж, ард түмнээ Давид зөв шударгаар засаглав.
16
Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч,
17
Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Сераиа хэрэг хөтлөгч,
18
Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд болон пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 9 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24