bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Acts 9
Acts 9
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 8
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 10 →
1
Эзэний дагалдагчдыг алж хядна гэж Саул аахилж уухилан тэргүүн тахилчид очиж,
2
мөнөөх Замд хамаарах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ.
3
Тэр замд гарч, Дамаскт ойртож байтал гэнэт түүнийг тойрон тэнгэрээс гэрэл гэрэлтэхэд
4
Саул хөсөр унан —Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ? гэж түүнд хэлэх дууг сонсоод —
5
Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм.
6
Бос, хотод оч. Юу хийх ёстойг чинь чамд хэлэх болно гэв.
7
Түүнтэй хамт явж байсан эрчүүд дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа.
8
Саул газраас босов. Нүд нь нээлттэй хэрнээ тэр юу ч харахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөтөлсөөр Дамаскт авчрав.
9
Ийнхүү тэр гурван өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй.
10
Дамаскт Ананиа гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр —Ананиа гэж айлдахад тэр —Үзэгтүн, би энд байна, Эзэн гэв.
11
Эзэн түүнд —Бос, “Шулуун” хэмээх гудамж дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэрээр яг одоо залбирч,
12
Ананиа гэгч эр орж ирээд, өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг үзэгдэлд харж байна гэв.
13
Гэвч Ананиа хариуд нь —Эзэн, би түүний тухай Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг олноос сонссон.
14
Тэгээд тэр энд нэрийг тань дуудсан бүхнийг хүлэх эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв.
15
Харин Эзэн, түүнд —Яв, учир нь тэр бол харийнхан, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө нэрийг минь авч явахаар Надад сонгогдсон сав бөгөөд
16
Миний нэрийн төлөө хэр их зовох учиртайг Би түүнд үзүүлнэ гэжээ.
17
Ананиа явж, гэрт орж түүн дээр гараа тавиад —Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ.
18
Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болон босож, баптисм хүртэв.
19
Тэр хооллож хүч оров. Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа.
20
Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад —Тэр бол Бурханы Хүү мөн гэж тунхаглаж эхлэв.
21
Түүнийг сонссон бүхэн гайхшран —Энэ чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж бас тэднийг хүлж ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн биш бил үү? гэцгээж байлаа.
22
Харин Саул улам хүчийг олж, Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч иудейчүүдийг сандаргах болов.
23
Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа иудейчүүд түүнийг алахаар хуйвалдацгаав.
24
Гэвч хуйвалдаан нь Саулд илт болжээ. Тэд түүнийг алахын тулд гулдан хаалгануудын дэргэд өдөр, шөнөгүй отож байлаа.
25
Гэвч дагалдагчид нь шөнөөр түүнийг сагсанд суулгаж хэрэм дагуулан буулгажээ.
26
Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээв. Харин тэд түүнийг дагалдагч гэдэгт итгээгүй тул бүгд түүнээс эмээж байлаа.
27
Харин Барнаб түүнийг элч нар дээр дагуулан ирж, замдаа тэр Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн хэлжээ.
28
Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд орж гарч, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа.
29
Тэр гректэнгүүдтэй ярилцаж, маргалдахад тэд түүнийг алахыг завджээ.
30
Ах дүү нар үүнийг сонсоод, түүнийг Кайсарид хүргэж, Тарс уруу явуулав.
31
Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв.
32
Нэгэн удаа Петр хааяагүй хэрэн явсаар Луддад амьдрагч ариун хүмүүс дээр хүрч ирэв.
33
Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ.
34
Петр түүнд —Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо янзал гэхэд Айни тэр даруй бослоо.
35
Луддад болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.
36
Иоппад Табита (грекээр орчуулбал «Доркас») гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйл, өглөгөөр дүүрэн нэгэн байжээ.
37
Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн үхжээ. Түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа.
38
Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул “Бидэнд бүү татгалзаарай. Нааш ирнэ үү” гэж гуйлган хоёр хүн илгээв.
39
Петр босож, тэдний хамт явж очиход түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлан зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлэв.
40
Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост —Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа.
41
Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс мөн бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж, тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав.
42
Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, Эзэнд олноороо итгэжээ.
43
Петр хэд хоног Иоппад, арьсчин Симоныд байлаа.
← Chapter 8
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 10 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28