bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Amos 1
Amos 1
Mongolian (Ариун Библи 2013)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 2 →
1
Эл үгс нь Текоагийн хоньчдын дунд байсан Амосынх билээ. Тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд, Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаар эдгээрийг үзжээ.
2
“ЭЗЭН, Сионоос хүрхрэв. Иерусалимаас дуугаа хадаав. Хоньчдын бэлчээр хатжээ Кармелын орой ангажээ” гэсэн.
3
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Төмөр савраар тариа цохихын адил Гилеадыг тэд цохисон тул
4
Хазаелын гэр дээр Би гал илгээнэ, Бен-хададын цайзуудыг энэ нь залгих болно.
5
Дамаскийн хаалганы хөндлүүдийг эвдэж, Авены хөндийгөөс оршин суугчдыг, Бет-еденээс очирт таяг баригчийг Би таслах болно. Ийнхүү Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөнө” гэж ЭЗЭН айлдаж байна.
6
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Газын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаахаар Тэд хөөсөн тул
7
Газын хэрмэнд Би гал илгээнэ, Цайзуудыг нь тэр залгих болно.
8
Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таяг баригчийг Би таслах болно. Би Екроны эсрэг мутраа эргүүлж, Филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.
9
ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Тирийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй, Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаасан тул
10
Тирийн хэрмэнд Би гал илгээнэ. Цайзуудыг нь тэр нь залгих болно”
11
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж, Ах дүүгээ илдтэй мөрдсөн. Уураа үргэлж хадгалсаар Хилэнгээ тэр үүрд байлгасан.
12
Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ. Бозрагийн цайзуудыг тэр залгих болно”
13
ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.
14
Иймд Раббагийн хэрмэнд Би гал тавина. Тулааны өдөр дайны уухайн дунд, Хуй салхитай өдөр шуурган дунд Цайзуудыг нь тэр залгих болно,
15
Тэдний хаан цөлөгдөнө. Жононгууд нь ч бас хамт байна” гэж ЭЗЭН айлдаж байна.
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9