bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Isaiah 38
Isaiah 38
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 37
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 39 →
1
Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн дээр ирээд, —ЭЗЭН айлдахдаа: “Гэрээ засагтун. Учир нь чи амьд үлдэхгүй, үхнэ” гэсэн гэв.
2
Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн ЭЗЭНд залбирч —
3
Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд цурхиран уйлав.
4
Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж, —
5
Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.
6
Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална» гэсэн” гэж хэл!
7
ЭЗЭН амласнаа биелүүлнэ. ЭЗЭН энэ тэмдгийг чамд үзүүлнэ.
8
Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.
9
Иудагийн хаан Хезекиа өвчлөөд илааршсаны нь дараах бичиг:
10
“Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны үүд хаалгаар орж, Он жилүүдийнхээ үлдэгдлийг Алдах ёстой боллоо” гэж би хэлсэн.
11
“Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй. Би ертөнцийн оршин суугчдын дунд Хүмүүнийг дахин харахгүй” гэж би хэлсэн.
12
“Хоньчны майхан мэт Гэр орныг минь буулган авч надаас зайлуулав. Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав. Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав. Өдрөөс шөнө болтол Та намайг дуусгавар болгоно.
13
Өглөө болтол би тэвчивч, Бүх ясыг минь Тэрээр арслан мэт хэмхчинэ. Өдрөөс шөнө болтол Та намайг дуусгавар болгоно.
14
Би хараацай мэт, тогоруу мэт орилон Тагтаа мэт гүнгэнэнэ. Эцсэн нүд минь өөдөө ширтэнэ. Эзэн, би шаналж байна. Хамгаалалт минь байгаач.
15
Тэрээр надад айлдан Өөрөө үүнийгээ үйлдсэн болохоор Би юу хэлэхсэн билээ? Сэтгэлийнхээ гашуудлаас болж Би бүх он жилүүддээ төлөв даруу явна.
16
Эзэн минь, Хүмүүс эдгээрээр амьдраг. Энэ бүхэнд сүнс минь бий. Та намайг эдгээж, амьдруулна.
17
Үзэгтүн, сайны төлөө би Гашуунаас гашуунаар зовсон. Амийг минь сүйрлийн нүхнээс Та хамгаалсан. Гэм нүгэл бүрийг минь Та нурууныхаа араар хаясан.
18
Учир нь Танд Үхэгсдийн орон талархаж чадахгүй, Үхэл Таныг магтаж чадахгүй. Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд эс найдна.
19
Өнөөдөр миний үйлдэж байгаачлан Амьд буй нь Танд талархал өргөнө. Эцэг нь хөвгүүддээ Итгэмжит байдлыг чинь сургамжилна.
20
ЭЗЭН намайг заавал аварна. Тэгээд амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд бид чавхдаст хөгжмөөр тоглоно” гэжээ.
21
Тэгээд Исаиа —Тэд зүсэм инжир авч буглаат хатгин дээр нь тавивал тэр эдгэнэ гэж хэлэв.
22
Хезекиа —Би ЭЗЭНий өргөөнд очно гэсэн ямар тэмдэг байх вэ? гэв.
← Chapter 37
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 39 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66