bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Jeremiah 41
Jeremiah 41
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 40
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 42 →
1
Тэгтэл долдугаар сард хааны удмын Елишамагийн ач, Нетаниагийн хүү Ишмаел болон хааны тэргүүн түшмэд арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа уруу Мизпад ирэв. Тэд Мизпад хамтдаа талх идэж байх зуур
2
Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт байсан арван хүн босож, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, алав.
3
Ишмаел бас Гедалиатай хамт Мизпад байсан хамаг иудейчүүдийг мөн тэнд байсан халдеи цэргүүдийг цохив.
4
Гедалиаг алсны дараагийн өдөр, хэнийг ч мэдээгүй байх үед
5
сахлаа хусуулж, хувцсаа хуу татуулан, биеэ гүнзгий зүсүүлсэн наян хүн ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсаар Шехем, Шило ба Самариас ирэв.
6
Тэгтэл Нетаниагийн хүү Ишмаел явуут уйлсаар тэднийг угтахаар Мизпагаас гарч ирэв. Тэр тэдэнтэй уулзаад тэдэнд —Ахикамын хүү Гедалиа уруу ирнэ үү! гэв.
7
Тэгээд тэднийг хот дотор орж ирсэн тэр даруйд Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт буй эрс тэднийг хядаж, нөөцлүүрт хаяжээ.
8
Харин тэдний дундаас Ишмаелд —Биднийг бүү алаач. Учир нь бидэнд талбайд нуусан буудай, арвай, тос болон зөгийн балын нөөц бий гэж хэлсэн арван хүн олдов. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг ах дүүсийнх нь хамт алсангүй.
9
Гедалиагаас болж цохиж алсан хүмүүсийнхээ бүх хүүрийг Ишмаелын хаясан нөөцлүүр нь Израилийн хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдагсдаар дүүргэжээ.
10
Тэгээд Ахикамын хүү Гедалиад ахлах хамгаалагч Небузараданы хариуцуулсан, Мизпа дахь ард түмнээс үлдэгч бүгд мөн хааны охид ба Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингэж Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав.
11
Харин Нетаниагийн хүү Ишмаелын үйлдсэн бүх муу муухайг Кареагийн хүү Иоханан ба түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нар сонсоод,
12
хамаг эрсээ авч, Нетаниагийн хүү Ишмаелтай тулалдахаар явсан бөгөөд тэд түүнийг Гибеон дахь том цөөрмийн дэргэдээс олов.
13
Кареагийн хүү Иохананыг мөн түүнтэй хамт буй цэргийн дарга нарыг Ишмаелтай хамт байсан хүмүүс харангуутаа баярлацгаав.
14
Ингээд Мизпагаас Ишмаелын олзлон авсан бүх хүн эргээд, буцан ирж, Кареагийн хүү Иоханан уруу очлоо.
15
Харин Нетаниагийн хүү Ишмаел найман хүнтэй хамт Иохананаас зугтаж, Аммоны хөвгүүд уруу явав.
16
Нетаниагийн хүү Ишмаел нь Ахикамын хүү Гедалиаг цохисны дараа түүнээс эргүүлэн авсан хүмүүсийн бүх үлдэгсэд буюу Гибеоноос түүний буцааж авчирсан хүчит дайчин эрс, эмэгтэйчүүд, хүүхдүүд, тайганууд зэргийг Кареагийн хүү Иоханан ба түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нар Мизпагаас авчрав.
17
Тэд явж, Египет уруу хөдлөхийн тулд Бетлехемийн дэргэдэх Герут Чимхамд буудаллажээ.
18
Уг нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел цохисноор тэд халдеичуудаас айх болсон тул тэгжээ.
← Chapter 40
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 42 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52