bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Joshua 17
Joshua 17
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 16
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 18 →
1
Манассе Иосефын ууган хүү тул түүний овогт газар нутгийг бас хуваарилан өгөв. Манассегийн ууган хүү Махир нь Гилеадын эцэг бөгөөд дайчин эр байсан учир түүнд Башан Гилеад хоёрыг өгөв.
2
Манассегийн бусад хөвгүүдэд ураг ургийнх нь дагуу тухайлбал Абиезер, Хелек, Асриел, Шехем, Хефер болон Шемида нарын хөвгүүдэд хувь ногдов. Эдгээрийг ургаар нь үзвэл, Иосефын хүү Манассегийн удмын эрчүүд билээ.
3
Гэвч Манассегийн хүү Махирын гуч, Гилеадын ач, Хеферийн хүү Зелофехад нь хүүгүй, зөвхөн охидтой байлаа. Охидыг нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза гэдэг байв.
4
Тэд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон удирдагчдын өмнө ойртон ирээд —Бидэнд ах дүү нарын маань дунд өв өгөхийг ЭЗЭН, Мосед тушаасан билээ гэв. Тийнхүү ЭЗЭНий тушаалын дагуу Иошуа тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дотор өв өгөв.
5
Тийнхүү Манассегийн өв нь Иорданы зүүн тал дахь Гилеад болон Башан нутгаас гадна, арван зурвас газар байв.
6
Учир нь Манассегийн охид, хөвгүүдийнх нь дунд өв авсан билээ. Харин Гилеадын нутаг нь Манассегийн бусад үр удамд харьяалагдав.
7
Манассегийн хилийн шугам нь Ашераас Шехемийн зүүнтээ орших Михметат хүртэл үргэлжлээд, тэндээсээ Ен-таппуагийн оршин суугчдыг хамран урд зүг уруу явсан байв.
8
Таппуагийн нутаг Манассед харьяалагддаг байсан боловч, Манассегийн хил дээрх Таппуа нь Ефраимын хөвгүүдэд харьяалагдав.
9
Уг хил Кана хөндийн өмнө талаар урууддаг байжээ. (Манассегийн хотууд дунд энэ хотууд нь Ефраимд харьяалагддаг байв.) Манассегийн хил нь уг хөндийн хойд талаар үргэлжлэн, тэнгист ирж төгсдөг байлаа.
10
Өмнөд талын газар нь Ефраимд, хойд талынх нь Манассед харьяалагдсан бөгөөд тэнгис тэдний хил хязгаар нь байв. Тэд хойд зүгт Ашер, зүүн зүгт Иссахартай хил залгадаг байлаа.
11
Энэхүү Иссахар болон Ашераас гадна Бет-шеан, Иблеам суурингууд ба Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид бүгдээрээ Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм.
12
Гэвч канаанчууд уг нутагт амьдарсаар байсан тул Манассегийн хөвгүүд эдгээр хотуудыг эзлэн авч чадсангүй.
13
Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болж, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн хэдий ч тэднийг бүрмөсөн хөөж гаргасангүй.
14
Тэгтэл Иосефын хөвгүүд Иошуад —Бид тоо томшгүй олуулаа бөгөөд ЭЗЭН биднийг арвинаар ерөөсөн байхад, яагаад та бидэнд ганцхан хувь ногдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө вэ? гэв.
15
Иошуа тэдэнд —Хэрэв та нар тийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутаг та нарт хэт давчуу байгаа юм бол, ойд очиж, перизчүүд болон Рефаимын нутгийн модыг өөрсдөдөө зориулан унагааж цэвэрлэ гэв.
16
Иосефын хөвгүүд —Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш. Гэсэн ч тэр хөндий тал газар болон Бет-шеан ба түүний суурингууд мөн Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр тэрэгтэй юм байна гэв.
17
Харин Иошуа, Иосефын гэр болох Ефраим ба Манассе нарт —Та нар шиг ийм их хүчирхэг бас олуулаа улсад ганц хувь ногдол нь зохисгүй.
18
Иймд уулархаг нутаг болон салбар уулс нь бас та нарынх болох ёстой. Энэ нь ой модтой ч гэсэн та нар түүнийг буулга. Канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ.
← Chapter 16
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 18 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24