bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Luke 3
Luke 3
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 4 →
1
Цезарь Тиберийн хаанчлалын арван тавдугаар онд, Понти Пилат Иудейг захирч, Херод нь Галилын захирагч, дүү Филип нь Итурае болон Трахонитын захирагч, Лусан нь Абилений захирагч,
2
Аннас болон Каиаф нар тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иоханд Бурханы үг ирэв.
3
Тэрээр нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглан Иордан хавийн бүх нутгаар явлаа.
4
Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн «Цөлд хашхирагч нэгний дуу “Эзэний замыг бэлтгэцгээ, Жимийг нь шулуун болгогтун.
5
Гуу жалга бүр дүүрч, Уул, толгод бүр намсаж, Тахир нь шулуун болж, Энхэл донхол зам тэгшрэх бөгөөд
6
Махбодтой бүхэн Бурханы авралыг үзнэ” гэнэ» гэжээ.
7
Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан ард олонд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?
8
Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимснүүдийг гарга. “Абрахам бидний эцэг” гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүд босгож чадна.
9
Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно гэв.
10
Цугласан олон түүнээс —Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? гэж асууцгаав.
11
Тэр тэдэнд —Хоёр цамцтай нь цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үйлдэгтүн гэлээ.
12
Татвар хураагчдын зарим нь баптисм хүртэхээр бас ирж, түүнээс —Багш аа, бид яах болж байна? гэхэд —
13
Та нар тогтоогдсоноос илүүг бүү авагтун гэв.
14
Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.
15
Ард олон Христийг хүлээн, Иоханы тухай бүгд зүрхэндээ түүнийг Христ мөн болох эсэхийг эргэцүүлж байлаа.
16
Иохан бүгдэд —Би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчирхэг Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ.
17
Үтрэмээ гүйцэд цэвэрлэн буудайгаа саравчинд овоолохын тулд Түүний гарт шигшигч байна. Харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.
18
Тийнхүү өөр олон зүйлийг хэлж сэнхрүүлэн, тэр ард олонд сайнмэдээг тунхаглаж байлаа.
19
Харин захирагч Херод, дүүгийнхээ эхнэр Херодиагийн хэргийн төлөө Иоханд зэмлүүлсэн нь Херодын үйлдсэн бүх ёрын муугаас болсон байтал
20
дээр нь нэмээд Иоханыг шоронд бас тэр хориулжээ.
21
Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд залбирч байв. Тэр зуур тэнгэр заагдан,
22
Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт биет хэлбэрээр буун иртэл, тэнгэрээс дуун гарч —Хайрт Хүү минь чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв.
23
Есүс гучаад настайдаа үйлчлэлээ эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддогоор Тэр бол Иосефын хүү, Иосеф нь Елигийн,
24
Ели нь Маттатын, Маттат нь Левийн, Леви нь Мелхигийн, Мелхи нь Ианнайн, Ианнай нь Иосефын,
25
Иосеф нь Маттатиагийн, Маттатиа нь Амосын, Амос нь Нахумын, Нахум нь Хеслийн, Хесли нь Наггайн,
26
Наггай нь Маатын, Маат нь Маттатиагийн, Маттатиа нь Семейний, Семейн нь Иосехын, Иосех нь Иодагийн,
27
Иода нь Иоананы, Иоанан нь Ресагийн, Реса нь Зеруббабелын, Зеруббабел нь Шеалтиелын, Шеалтиел нь Нерийн,
28
Нери нь Мелхигийн, Мелхи нь Аддийн, Адди нь Косамын, Косам нь Елмадамын, Елмадам нь Ерийн,
29
Ер нь Иошуагийн, Иошуа нь Елиезерийн, Елиезер нь Иоримын, Иорим нь Маттатын, Маттат нь Левийн,
30
Леви нь Симеоны, Симеон нь Иудагийн, Иуда нь Иосефын, Иосеф нь Ионамын, Ионам нь Елиакимын,
31
Елиаким нь Мелеагийн, Мелеа нь Меннагийн, Менна нь Маттатагийн, Маттата нь Натаны, Натан нь Давидын,
32
Давид нь Иессийн, Иесси нь Обедын, Обед нь Боазын, Боаз нь Салмоны, Салмон нь Нахшоны,
33
Нахшон нь Амминадабын, Амминадаб нь Админы, Админ нь Рамын, Рам нь Хезроны, Хезрон нь Перезийн, Перез нь Иудагийн,
34
Иуда нь Иаковын, Иаков нь Исаакийн, Исаак нь Абрахамын, Абрахам нь Терагийн, Тера нь Нахорын,
35
Нахор нь Серугийн, Серуг нь Реугийн, Реу нь Пелегийн, Пелег нь Хеберийн, Хебер нь Шелагийн,
36
Шела нь Кайнаны, Кайнан нь Арфаксадын, Арфаксад нь Шемийн, Шем нь Ноагийн, Ноа нь Ламехын,
37
Ламех нь Метуселагийн, Метусела нь Енохын, Енох нь Иаредын, Иаред нь Махалалеелын, Махалалеел нь Кайнаны,
38
Кайнан нь Еношийн, Енош нь Сетийн, Сет нь Адамын, Адам нь Бурханы хүү болой.
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24